МӨНХ ОЮУ СУВД ТРАНС ХХК нь 2011 онд Д.Мөнхбат Ч.Оюунчулуун нарын санаачлагаар хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн машин механизмын түрээсийн үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. 2011 оны 05 сард Монголын Алт Корпорацитай Хүнд даацын автосомасвал машин түрээслүүлэх гэрээ хийснээр ажлын амжилтын анхны гараагаа эхлүүлсэн.
Эдүгээ манай компани Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүдтэй түншлэн олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
2011-2012 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Нарийн Сухайтын нүүрсний ордын тээврийн замын ажлыг өөрөө буулгагч автосамосвалаар хийж гүйцэтгэсэн. 2011 оны 11 сараас Монголын Алт Корпорацитай дахин гэрээ байгуулан Дорноговь аймгийн Мандах суманд орших Цагаан Суваргын зэсийн ордын уурхайн суурийг тавилцсан. 2011 оны 09-10 сарын хооронд Гранд Повер ХХК-тай гэрээ байгуулсанаар 2450 тн элсийг Дархан хотоос Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу тээвэрлэсэн. 2012 онд Чинхуа Мак Нарийн Сухайт ХХК-ийн дотоод зам заслын ажил, Алтан Дорнод Монгол ХХК-ийн хөрс хуулалтын тээврийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор манай компани нь Гранд Повер Майнинг ХХК-ийн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Манай компани нь хийгдэж буй гэрээт ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын үр өгөөж дээр үндэслэн Shanxi3000 маркийн өөрөө буулгагч автосомасвал машин, Doosan DX500LC маркийн гинжит экскаватор, SD300 маркийн дугуйт ачигчуудаар техникүүдээ нэмэгдүүлсэнээр 40 орчим техник тоног төхөөрмжтэйгээр улам өргөжин ажиллаж байна.
Та бүхэнд ажлын бүтээмж өндөр, экспортын өндөр үзүүлэлт бүхий Doosan, Shanxi Stever зэрэг үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмжөөр үйлчлэх болно.
