Та бүхний амар амгаланг айлтгая.
Манай байгууллага нь 2011 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл олон арвин туршлага хуримтлуулан ажилласаар эдүгээ 40 орчим техник, 100 гаруй чадварлаг ажилтан бүхий нэгэн үндэсний компани болон хөгжин тэлж байна.
Бид Монголын Алт Корпораци, Чинхуа Мак Нарийн Сухайт ХХК, Гранд Повер ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Терра Энержи Ресурс, Гранд Повер Майнинг ХХК зэрэг байгууллагуудын итгэл найдварыг нь даан өнөөг хүртэл хамтран ажиллаж байна.
Бидний амжилтын гол түлхүүр нь аливаа ажил хэргийг чин сэтгэлээсээ, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, найдвартайгаар, цаг хугацаанд нь хийдэгт байдаг юм.
Цаашид урт хугацаанд тогтвортой ажиллахын тулд харилцагч компаниуд болоод нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, тэдний итгэлийг алдахгүй ажиллахыг хичээж байна. Таны итгэлт түнш байж, эх орныхоо нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжих нь манай байгууллагын эрхэм зорилго юм.
Бид Харицлагч таны итгэл өгч даалгасан ажлыг тань найдвартай, хурдан түргэн шуурхай гүйцэтгэж, эх орныхоо аль ч өнцөг буланд хүрч ажиллаж чадна.
Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, байгууллага хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн
МӨНХ ОЮУ СУВД ТРАНС ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.МӨНХБАТ
